Гомдол
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 61 дүгээр чуулганаар Монгол Улсад өгөх дүгнэлт, зөвлөмжүүдийг баталлаа

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 61 дүгээр чуулганаар Монгол Улсад өгөх дүгнэлт, зөвлөмжүүдийг баталлаа

2026.03.19 73
Сонсох

Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын дөрөвдүгээр тайлангийн мөрөөр өгсөн дүгнэлт, зөвлөмжүүдийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 61 дүгээр чуулганы 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар баталлаа. 

Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын дөрөвдүгээр тайлангийн мөрөөр НҮБ-ын гишүүн нийт 72 улс 230 зөвлөмж өгсөн байна.

Монгол Улсын Засгийн газар үүнээс 192 зөвлөмжийг бүрэн хүлээн авч, 1 зөвлөмжийг хэсэгчлэн хүлээн авч, 37 зөвлөмжид тайлбар хийн, хүлээн авахаас татгалзсан байна.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 61 дүгээр чуулганы хуралдааны  үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид цахимаар оролцож, мэдэгдэл хийв.

Тэрээр мэдэгдэлдээ Монгол Улсын Их Хурал Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай баталж, гэр бүл төвтэй бодлогыг хэрэгжүүлэх, тэр дундаа хүүхдийн хөгжил, хамгааллын бодлогыг цогцоор нь авч үзэх шаардлагатай бөгөөд Монгол Улсад  хүний эрхэд суурилсан  төсөвлөлт нэвтрүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах талаар хуульчилсан боловч уг зохицуулалт өнөөг хүртэл хэрэгжихгүй байгааг тэмдэглэлээ.