Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын шийдвэр, Комиссын 2026 оны ээлжит I хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүний сонгон шалгаруулалтад тэнцсэн Д. Ганбаярыг батламжилж үнэмлэх гардууллаа.
Арга хэмжээнд Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбат, ахлах мэргэжилтэн А.Балдангомбо нар оролцов.
Энэ үеэр Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнээр томилогдсон Д.Ганбаярт хандан, Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүний чиг үүргийг гүйцэтгэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх, шударга, хүнлэг ёсыг эрхэмлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, ялгаварлан гадуурхахгүй байх, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж хараат бусаар хариуцлагатай, үр дүнтэй ажиллахыг хүсэж, амжилт хүслээ.