Гомдол
Тайландын Хаант Улсын Бангкок хотноо албан томилолтоор ажиллалаа

Тайландын Хаант Улсын Бангкок хотноо албан томилолтоор ажиллалаа

2026.02.16 71
Сонсох

Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулганаас 2026 оны 02 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Тайландын Хаант Улсын Бангкок хотноо зохион байгуулсан "Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбооны Хүний эрхийн Үндэсний Байгууллагын магадлан итгэмжлэх үе шат, үйл ажиллагаа" сургалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Комиссын Гадаад хамтын ажиллагааны тасгийн референт Ч.Амарбаясгалан нар оролцлоо.

Хүний эрхийг дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын эрх зүйн зарчмууд буюу “Парисын зарчмууд”-д хүний эрхийн үндэсний байгууллагуудыг нийцсэн бие даасан, хараат бус байгууллага болохыг 5 жил тутам магадлан итгэмжилдэг болно. Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон улсын зохицуулах хорооноос Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг 2003, 2008, 2014, 2021 онуудад "А" статусаар магадлан итгэмжилсэн бөгөөд дараагийн тайлан хамгаалалт 2026 онд төлөвлөгдсөн юм.

Мөн үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Бодлого, боловсрол, олон улсын харилцааны газрын дарга Ан Сенг Риул, бусад албаны төлөөлөгч нартай уулзаж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гомдол, хяналт шалгалт болон хүний эрхийн боловсролын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах талаар санал, солилцов.

Комиссын гишүүн Б.Энхболд Тайландын Хаант Улсын Бангкок хотноо албан томилолтоор ажиллах үеэр НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газрын Ази, Номхон далайн бүсийн товчооны Дүрвэгсдийн эрх хамгаалал, шийдэл хариуцсан газрын дарга Карен Витин, мөн газрын ахлах мэргэжилтэн Жулиа Заяковски нартай уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцож, хамрах хүрээ, чиглэлээ тодорхойлов.