Гомдол
Комисс онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтэн, сургагч багш нарт хүний эрхийн сургалт зохион байгууллаа

Комисс онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтэн, сургагч багш нарт хүний эрхийн сургалт зохион байгууллаа

2026.02.07 126
Сонсох

2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Комиссын гишүүн, доктор Б.Энхболд, ХЭБХ-ийн референт О.Тодбулаг нар онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтэн, сургагч багш нарт Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хүний эрхийг хангахад анхаарах асуудал сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар хүний эрхийн суурь ойлголт өгөхийн зэрэгцээ гамшгийн үед хүний эрх, эрх чөлөөг хангах, удирдлага зохион байгуулалт, хүн амыг хамгаалах онцгой ажиллагааны үед анхаарах асуудлын талаар мэдлэг, ойлголт олголоо.

Түүнчлэн, гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийг хангах, шинэ арга барил техник, хэрэгсэлтэй ажиллах, гамшиг, ослын үед эрсдэлийг бодитой үнэлж, өөрийгөө болон бусдыг хамгаалах, ослоос гарах хохирлын хэмжээг багасгахад тогтмол сурган, дадлагажуулах шаардлагатай болохыг онцоллоо.