Гомдол
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн”-д Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид мэдээлэл хийлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн”-д Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид мэдээлэл хийлээ.

2026.02.05 255
Сонсох

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн”-д Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид “ХЭҮК шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамтын ажиллагаа” сэдвээр мэдээлэл хийлээ.

Зөвлөгөөнд Комиссын дарга Д.Сүнжид Монгол Улс дахь хүний эрх,эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийн мөрөөр гарсан УИХ-ын тогтоолуудын ШШГБ-д холбогдох заалтуудын хэрэгжилтийг хангаж ажиллахыг зөвлөлөө. Мөн ШШГБ-ын хүний нөөцийн бодлогод илүү анхаарч, алба хаагчдын хөдөлмөрлөх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатайг онцолсон юм.

ХЭҮК, ШШГЕГ 2010-2025 онд нийт 4 удаагийн хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан бөгөөд энэ хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудал болон сахилга хариуцлагыг сайжруулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын ажлуудыг хамтран хэрэгжүүлээд байна.

Мөн алба хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилгоор 2021-2025 онд 174 удаагийн хүний эрхийн сургалтыг зохион байгуулж 8235 алба хаагчийг хамруулсан.

Сүүлийн 3 жилийн хугацаанд 147 алба хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэн тэднээр дамжуулан ШШГЕГ-ын харьяа анги, газар, хэлтсийн алба хаагчдад хүний эрхийн сургалтыг тасралтгүй зохион байгуулж байна.