Гомдол
Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх асуудлаар төрийн албан хаагчдад мэдээлэл хүргэлээ

Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх асуудлаар төрийн албан хаагчдад мэдээлэл хүргэлээ

2026.01.16 107
Сонсох

Төрийн албан хаагчийн хөгжлийн клубээс зохион байгуулдаг “Эртэч манлайлагч” сар тутмын цуврал уулзалт 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр боллоо. 

“Хүний эрх” сэдвийн хүрээнд болсон тус уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул оролцож, “Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилдан сэргийлэх нь” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрээр ажлын байрны бэлгийн дарамт нь хүний эрхийн зөрчил бөгөөд хөдөлмөрийн хүрээнд ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамт, бэлгийн дарамтыг хориглосон талаар болон  хүний эрхийг хангах эрх зүйн орчин, хэрэгжилтийн асуудлыг хөндсөн юм. 

Түүнчлэн, уулзалтад УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хүний эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн талаар, Канад–Монголын Мерит төслийн техникийн зөвлөх Жюли Думонтиэр Канад Улсын хүний эрхэд суурилсан, мэдрэмжтэй ажлын байрны туршлагыг танилцуулав. 

Тус арга хэмжээнд төрийн албан хаагчийн хөгжлийн клубийн гишүүд, төслийн хамтрагч байгууллагуудын төлөөллүүд, Канад–Монголын Мерит төсөлд хамрагдсан иргэд, ТББ-ын төлөөллүүд оролцож, хүний эрхийн тулгамдсан асуудал, эрхийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцож төрийн албан хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.