Гомдол
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангуулахаар Комиссын зөвлөмжийг боловсруулж, Боловсролын сайдад хүргүүлэхээр ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангуулахаар Комиссын зөвлөмжийг боловсруулж, Боловсролын сайдад хүргүүлэхээр ажиллаж байна.

2025.11.28 83
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссоос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангуулах талаар Комиссын зөвлөмжийг боловсруулж, Боловсролын сайдад хүргүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд 2023 оноос эхлэн Улаанбаатар хот, аймгуудын сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцах, багш нар болон  удирдах албан тушаалтнуудтай уулзах, Үндэсний хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг сургуулийн багш нараас санал асуулга авч дүн шинжилгээ хийж, санал солилцож ажиллаж байна.

Комиссын ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ерөнхий боловсролын 25 дугаар сургуульд ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, сургалтын хөтөлбөр, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүний хүрэлцээ, гадаад болон дотоод хамтын ажиллагаа, сайн туршлагыг судлан дэлгэрүүлэх боломж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо. Мөн сургуулийн орчин, нөхцөлтэй танилцаж, багш нартай бүлгийн ярилцлага, суралцагч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтантай ганцаарчилсан ярилцлага хийлээ.

Мөн 2025 оны 10 дугаар сарын 21,22-ны өдрүүдэд Комиссын ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 12 дугаар сургууль, 7 дугаар цэцэрлэгт ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, сургалтын хөтөлбөр, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүний хүрэлцээ, гадаад болон дотоод хамтын ажиллагаа, сайн туршлагыг судлан дэлгэрүүлэх боломж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.