Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 101 жилийн ойн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 84 дүгээр зарлигаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу төрийн жинхэнэ албан тушаалд анх томилогдсон Хүний эрхийн Үндэсний Комиссын Тамгын газрын төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөлөө.
Комиссын дарга Д.Сүнжид тангараг өргөж байгаа албан хаагчдад хандаж “Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн, сахин биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн, хүний эрхийг дээдэлж ажиллахыг” хүслээ.

Тангараг өргөсөн Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Балдангомбо, Д.Тунгалагтамир, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Замилан, Захиргаа, удирдлагын хэлтсийн Мэдээллийн технологи хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Түвшинжаргал, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Хулан нартаа ажлын амжилт хүсье.




