Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж байна

2025.11.19 107
Сонсох

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллана” гэж заасан. 

Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Хороо нь ... зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд... дөрвөн гишүүнийг ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс нэр дэвшүүлэн, нээлттэй сонсголоор сонгон шалгаруулж, Комисс батламжилна” гэж хуульчилсан.  

Иймд Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2025 оны А/44 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвшигчээр бүртгэгдсэн оролцогчдыг танилцуулж байна.

Тус нэр дэвшигчдийн хүний нууцад хамаарах мэдээллээс бусад мэдээллийг Комиссын албан ёсны цахим хуудаст 14 хоногийн хугацаанд байршуулж, нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг  хүлээн авч байна.  

Хэрэв танд Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвшигчээс асуух асуулт, санал байвал доорх хаягаар 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг дуустал humanrightsdefender@nhrcm.gov.mn хаягаар хүлээн авна.