Complaint
ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн ээлжит хурлыг зохион байгууллаа

ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн ээлжит хурлыг зохион байгууллаа

2025.11.13 104
Listen

Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн 2025 оны ээлжит хурал 2025.11.12-ны өдөр боллоо. 

Хуралд ХЭҮК-ын гишүүн, Иргэний нийгмийн зөвлөлийн дарга Х.Мөнхзул, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг болон Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд оролцов. Хурлаар Комиссын 2025 оны 3 дугаар улиралд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, 4 дүгээр улиралд хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, хамтран ажиллах чиглэлийг тодорхойлохын зэрэгцээ Комиссын 2026-2029 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний төслийг танилцуулж, зөвлөлийн гишүүдээс санал авч, хүний эрхийн тулгамдсан асуудлаар санал солилцов.  

Иргэний нийгмийн зөвлөлийн дүрэмд заасны дагуу Зөвлөлийн гишүүн Б.Ардак  үндэсний цөөнхийн эрх, тэр дундаа эх хэлээрээ мэдээлэл авах эрхийн асуудлаар мэдээлэл хийв.  

Тэрээр эх хэлээрээ мэдээлэл хайж, олж авах, эрхийг баталгаажуулах, Үндэсний цөөнхийн хэлээр мэдээ, мэдээлэл түгээх хэвлэл мэдээллийн байгууллагыг төрийн бодлогоор дэмжих, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал дэвшүүлэв.  

Түүнчлэн хурлаар Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг нийгэм соёлын эрх, охид эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, ахмад настны болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, үндэстний болон хэлний цөөнх, бэлгийн цөөнхийн эрхийн асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцож, Комиссын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд санал өгөхөөр шийдвэрлэлээ.