БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2025.06.20-нд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, тус улсын хил дээрээс буцсан иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа бол БНСУ-ын ХЭҮК-оос Монгол Улс дахь албан болон албан бус боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсрол олгож буй эрх зүйн орчин, нөхцөл байдалтай танилцах, санал, туршлага солилцох зорилгоор хүрэлцэн ирээд байна.


Энэхүү ажлын хэсэгт БНСУ-ын ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дэд дарга, хатагтай Пэк Инэ болон мэргэжилтэн Жон Ынёонг, Ким Жүүхий, Канг Мижеонг нар багтсан бөгөөд өнөөдөр /2025.10.14/ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Монгол Улсад хүрэлцэн ирж хүний эрхийн боловсрол олгож буй үйл явц, эрх зүйн орчинтой биечлэн танилцаж байгаад талархал илэрхийлж, ижил чиг үүрэг хэрэгжүүлдэг түнш байгууллагуудын хувьд мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцсан үр дүнтэй уулзалт зохион байгуулахыг хүсэв. Мөн уулзалтад ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга бөгөөд Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Тунгалагтамир, Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Олон талт хамтын ажиллагааны хэлтсийн дарга У.Ундрах, ахлах мэргэжилтэн Ч.Амарбаясгалан болон Хүний эрхийн боловсролын хэлтсийн албан хаагчид оролцов. 2026.11.01 2026.11.01 2026.11.01 2026.11.01 2026.11.01 2024.01.17 2024.01.13 2024.01.12 2024.01.12 2024.01.11 2024.01.10 2024.01.05 2023.12.29 2023.12.28 2023.12.27 2023.12.26 2023.12.25 2023.12.25 2023.12.20 2023.12.20 2023.12.20 2023.12.19 2023.12.19 2023.12.16 2023.12.14 2023.12.13
Холбоотой мэдээ
Улсын бүртгэлийн хэлтэст хүний эрхийн сургалт зохион байгуулав
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа ба хүний эрх сэдэвт зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Тосонцэнгэл сумын Сум дундын Прокурорын газарт сургалт оров
Тосонцэнгэл сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст ажиллаа
Тосонцэнгэл сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст ажиллав
Сүүлийн мэдээ
Хагас болон бүтэн өнчин, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд,
Хүний эрхийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хуульч Л.Цог, Ц.Оюунбаатар нарыг “Хүний эрхийн төлөө хүндэт тэмдэг”-ээр шагналаа
Флиндерсийн их сургуультай хамтран зохион байгуулсан “Цахим эринд хүний эрхэд суурилсан хөгжлийг дэмжих нь” симпозиум боллоо
УИХ-ын ээлжит сонгуулиар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлд СЕХ-той хамтран ажиллана
ХЭҮК хүүхэд хамгааллын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө
8000 орчим сурагч, эцэг, эхчүүдийн хүний эрхийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлсэн сургагч багш нарт ХЭҮК ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
ХЭҮК-ын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хороо сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох асуудлаар гаргасан дүгнэлтээ танилцууллаа
Хүний эрхийн Үндэсний Комиссын анхны гишүүн Ж.Дашдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат хуульч цол хүртлээ
“Ажил эрхлэлт, хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” гарын авлага цахимаар байршлаа
Комиссын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны ээлжит хуралдаанаар хүний эрх зөрчигдсөн эсэх гомдлыг хэлэлцэж, дүгнэлт гаргалаа
Иргэний нийгмийн зөвлөлийн ээлжит хурал боллоо
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль зөрчсөн ББСБ-д Комиссын гишүүний шаардлага хүргүүллээ
Батлан хамгаалахын яамнаас Комиссын гишүүний Зөвлөмжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа талаарх тайлангаа ирүүллээ
Комиссын гишүүний Шаардлагын дагуу шүүхийн шийдвэрийн цахим санд нээлттэй байршуулсан хүний хувийн мэдээллийг УСТГАЛАА
"Хүний эрхийн тухай ярилцъя” хүндэтгэлийн лекц боллоо
Герман Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Рудольф Кулитцтэй хүний эрхийн боловсрол олгох асуудлаар санал солилцлоо
Цагдан хоригдож буй насанд хүрээгүй эрэгтэй, эмэгтэй хоригдогчтой уулзаж, холбогдох асуудлын талаар тодрууллаа
“Монгол Улсад хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх нь” төслийн нээлтийн арга хэмжээ боллоо
Эмэгтэй хүний эрхийг хамгаалагчдын Яаралтай тусламжийн сан”-гийн эрсдэлийн үнэлгээний аргачлалыг Монголд нутагшуулах зорилготой зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа
ХЭҮК Элчин сайд Фиона Блайттай хүний эрхийн анхаарал татсан асуудалд хамтран ажиллах талаар ярилцлаа
Хүний эрхийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан төрийн болон иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөллийг шагналаа