Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комисс Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж байна

2025.09.23 341
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг 2025 оны 09 дүгээр сарын 22, 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. 

Нээлттэй өдөрлөгийн хүрээнд Комиссын гишүүн С.Дондов Мандал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Батбаяр, Сумын Засаг дарга Д.Хадбаатар, Засгийн даргын орлогч Э.Баярхүү нартай уулзаж Мандал сумын хүний эрхийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо. 

Түүнчлэн тус сумын 300 гаруй төрийн албан хаагчдад хүний эрхийг хамгаалах тогтолцоо, Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл, ажиллагаа, чиг үүрэг, хүний эрхэд суурилсан хандлагын талаар сургалт зохион байгууллаа.  

Сургалтад Комиссын гишүүн С.Дондов “Хүний эрхийн суурь ойлголт” сэдвийн хүрээнд хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээний стандартын талаар мэдээлэл хийж оролцогчидтой харилцан ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн ахлах референт Б.Эрдэнэбат “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоо”, “Хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах нь” сэдвээр хичээл орж, төрийн байгууллага, албан тушаалтан хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалахад хуулиар хүлээсэн чиг үүргээ гүйцэтгэхэд ямар асуудал дээр анхаарч ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Нээлттэй өдөрлөгийн хүрээнд иргэдэд хүний эрхийн болон хууль зүйн зөвлөгөө өгөх, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах ажлыг 2025 оны 09 дүгээр сарын 22, 23-ны өдөр Мандал сумын Засаг даргын Тамгын газарт зохион байгуулж байна. 

Тус ажлын хэсэгт Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн ахлах референт Б.Эрдэнэбат, референт Ц.Рэнцэндулам, Гомдол, хяналт шалгалтын референт Ж.Нарантуяа, Сэлэнгэ аймаг дахь референт Д.Гантулга, ахлах мэргэжилтэн Д.Тунгалагтамир,  А.Балдангомбо нар ажиллаж байна.