Гомдол
“Хэвлэл мэдээллийн хараат бус байдал-Эрх зүйн зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав

“Хэвлэл мэдээллийн хараат бус байдал-Эрх зүйн зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав

2025.09.09 79
Сонсох

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхтэй холбогдуулан “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө үндэсний сүлжээ”-нээс “Хэвлэл мэдээллийн хараат бус байдал-Эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлэг /2025.09.09/ зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн ахлах референт Б.Эрдэнэбат, Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д өргөн барьсан “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл”-ийн II бүлэгт тусгасан “Хүний эрх хамгаалагч сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал”,  “Хүний эрх хамгаалагчийн механизм”, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах “Хэвлэл мэдээлэл болон төрийн байгууллагын хамтын ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах нь” сэдвээр илтгэл танилцууллаа.  

Танилцуулгын дараа “Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөө үндэсний сүлжээ”-ний гишүүд, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, сэтгүүл зүйн салбарын судлаачид оролцож илтгэгчдээс асуулт асууж, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. 

“Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөө сүлжээ”-нээс Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн төслийг УИХ-д өргөн барихын өмнө зургаан удаагийн цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж, гишүүн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдын саналыг нэгтгэж хуулийн төсөлд тусгахаар ажиллаж байна.