Гомдол
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сурагчдад “Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх нь” сургалт хийлээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сурагчдад “Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх нь” сургалт хийлээ

2025.09.09 71
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хүний эрхийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.   

Энэ үеэр тус сумын ерөнхий боловсролын I, II сургууль “Манай ангид-Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал” уриалгад нэгдэв. 

I сургуулийн аравдугаар ангийн 70 орчим, II сургуулийн 9-11 дүгээр ангийн 120 орчим сурагчдад “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” болон “Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт хийлээ. 

Сургалтыг Комиссын иргэний зөвлөлийн гишүүн Б.Ардак болон Комиссын Тамгын газрын Хүний эрхийн боловсролын хэлтсийн ахлах референт Э.Мөнхзул нар удирдан явуулав.