Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комисс Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс Баян-Өлгий аймагт ажиллаж байна

2025.09.08 242
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг 2025 оны есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Сагсай, Толбо, Улаан хус, Цэнгэл суманд ажиллав.  

Ажлын хэсэг сумдын дотуур байранд хяналт шалгалт хийж, орон нутгийн удирдлагуудтай уулзаж, хүний эрхийн нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдсан асуудлаар санал солилцсон юм.  

Уулзалтын үеэр төсвийн хязгаарлагдмал байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийн хүндрэл, харьяалалгүй иргэдийн эрхийн асуудал зэрэг олон асуудал хөндлөө.  

Тухайлбал, хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт сул, мэдээлэл, сургалт сурталчилгаа дутмаг, төсөв хангалтгүй байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд ажилгүйдэл нийтлэг бөгөөд газар эзэмших эрхийн асуудал удаашралтай, бүртгэлгүй иргэд төрийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа зэргийг онцоллоо.