Гомдол
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хүний эрхийн сургалт зохион байгуулав

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хүний эрхийн сургалт зохион байгуулав

2025.08.30 90
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, цехийн дарга нарт “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим болон хүний эрх” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтын үеэр Комиссын дарга Д.Сүнжид, 2023-2025 онд Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хийсэн хяналт шалгалт, гомдлын мөрөөр гурван удаагийн зөвлөмж хүргүүлсэн бөгөөд эдгээр зөвлөмжийн дагуу тодорхой арга хэмжээ авч, зөвлөжийн хэрэгжилтэд анхаарч байгааг онцолсон юм.

Сургалтад тус үйлдвэрийн удирдлага, цехийн дарга, албан хаагчид нийт 180 хүн хамрагдсан юм.

Ташрамд дурдахад, 2025 оны эхний хагас жилийн байдлаар Комисст хөдөлмөрийн харилцаатай холбоотой 174 гомдол ирснээс 78 хувь буюу 136 нь ажлын байрны дарамт, хүчирхийлэлтэй холбоотой байна.