Гомдол
“ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ” СЭТГҮҮЛЧДИЙН КЛУБТ НЭГДЭХИЙГ УРЬЖ БАЙНА

“ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ” СЭТГҮҮЛЧДИЙН КЛУБТ НЭГДЭХИЙГ УРЬЖ БАЙНА

2025.08.20 73
Сонсох

Хүний эрх хамгаалагч, эрхэм сэтгүүлч таныг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх “Хүний эрхийн төлөө” сэтгүүлчдийн клубт нэгдэхийг урьж байна. Та бидэнтэй нэгдсэнээр:

•Мэргэжлийн өсөлт хөгжил – Хүний эрхийн талаарх мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх сургалт, уулзалт, хэлэлцүүлэгт оролцох боломжтой.

•Сүлжээ, хамтын ажиллагаа – Хүний эрхийн чиглэлээр ажилладаг бусад сэтгүүлчид, хүний эрх хамгаалагчидтай туршлага солилцох, хамтран ажиллах мэргэжлийн өргөн сүлжээний нэг хэсэг болно.

•Дэмжлэг ба хамтын ажиллагаа – Хүний эрхийн чиглэлээр мэдээ, нийтлэл, сурвалжилга бэлтгэхэд Комиссоос мэдээлэл, зөвлөгөө, мэргэжлийн дэмжлэг авах боломжтой.

•Нөлөөллийн оролцоо – Хүний эрхийн асуудлыг олон нийтэд хүргэх, төр, олон улсын байгууллагуудад дуу хоолойгоо хүргэх нөлөөллийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.

Хэрэв та хүний эрхийг хамгаалах үйлсэд мэргэжлийн ур чадвараа зориулж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрахыг хүсэж байвал “Хүний эрхийн төлөө” сэтгүүлчдийн клуб таныг хүлээж байна!

Дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx...