Гомдол
Хууль хяналтын байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ

Хууль хяналтын байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ

2025.05.23 189
Сонсох

Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулсан “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд Сум дундын  Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, ШШГХ-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн  удирдлага, албан хаагчидтай ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн “Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” бүлэг, УИХ-д хүргүүлсэн Комиссын санал зөвлөмжийн танилцуулав.

Оролцогчдын зүгээс шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй дамжуулах үеийн хүний хувийн мэдээллийн асуудал, мөрдөн шалгах ажиллагаа гүйцэтгэж буй алба хаагчдын ажлын ачаалал, эрх ашгийг хамгаалах чиглэлээр Комиссоос барьж байгаа бодлого чиглэл, энэ талаар гүйцэтгэсэн дүн шинжилгээ, судалгааны ажлын талаар асуулт асууж, хариулт авсан.

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдын зүгээс Хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх нь Комиссын үүрэг бөгөөд шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, өмгөөлөх, шүүх шинжилгээний  байгууллагууд нь шударгаар шүүлгэх тогтолцоог бүрдүүлэгч үндсэн бүрэлдэхүүн бөгөөд хууль эрх зүйн орчны, үйл ажиллагааны, хүний нөөцийн хувьд чадавхтай, мэргэжлийн, ёс зүйтэй, хариуцлагатай байснаар хүний эрх хамгаалагдана гэдгийг тодотгож, хүний эрх хамгаалах ажил үйлсэд нь амжилт хүслээ.