Гомдол
“Хүний эрх хамгаалагчийг хамгаалах нь” сэдвээр оюутнуудад сургалт зохион байгууллаа

“Хүний эрх хамгаалагчийг хамгаалах нь” сэдвээр оюутнуудад сургалт зохион байгууллаа

2025.05.08 73
Сонсох

ХЭҮК, их дээд сургуулийн оюутнуудад хүний эрхийн талаар мэдлэг, ойлголт өгөх зорилгоор сургалт зохион байгуулдаг. Энэ удаа “Их засаг” их сургуулийн оюутан, залууст “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах нь” сэдвээр сургалт хийж, хэлэлцүүлэг /2025.04.30/ өрнүүллээ.

Хуульд, ганцаараа болон бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж, түүнд оролцож байгаа хүнийг “хүний эрх хамгаалагч” гэж тодорхойлсон байдаг. Энэ талаар болон хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм сэдвээр Комиссын мэргэжилтнүүд мэдээлэл өгөв. Мөн хүний эрх хамгаалагчийн тухай богино хэмжээний баримтат кино үзүүлж оюутнуудтай хэлэлцүүлэг зохион байгуулав.

“Их засаг” сургуулийн төлөөлөл, хүний эрх, хүний эрх хамгаалагчийн тухай ойлголт мэдлэг олгож байгаа нь оюутнуудын хувьд өндөр ач холбогдолтойг дурдаж, талархал илэрхийллээ. Мөн “Хүний эрх” сургалтын хөтөлбөрт “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм” сэдэвт хичээлийн агуулгыг тусгаж, хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.