Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг боловсруулж, УИХ-д хүргүүлсний дагуу УИХ-ын чуулганы 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон.
Үүнтэй холбогдуулан УИХ-д суудалтай улс төрийн намуудад 24 илтгэлийг танилцуулж байна.
Тухайлбал, УИХ-ын УИХ дахь АН-ын бүлэгт өнөөдөр /2025.04.28/ танилцуулсан бол УИХ дахь МАН-ын бүлэгт маргааш буюу 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр танилцуулна.
Энэ удаагийн 24 илтгэлийг
- Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа,
- Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал,
- Хүний эрх ба цахим технологи,
- Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал
- Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийн асуудлуудыг тусгайлан тусгаад байна.
.


