Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөнд мэдээлэл хийлээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөнд мэдээлэл хийлээ.

2025.02.07 153
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөнд мэдээлэл хийлээ.

Тэрээр Комисс нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, цагдан хорих байр, баривчлах байруудад 2022-2024 онд хийсэн нийт 58 удаагийн хяналт шалгалтын дүнг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн яам болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хорих ангиудын удирдлагуудад нийт 15 зөвлөмж, 7 шаардлага хүргүүлсэн.

Түүнчлэн 2021-2025 оны хооронд "Хүний эрхийн ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага", "Хүний эрх ба хорих байгууллага", "Эрүү шүүлтээс ангид байх эрх", "Халдашгүй чөлөөтэй байх эрх", "Хүний эрхийн олон улсын гэрээ", "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх", "Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо" зэрэг 11 сэдвийн хүрээнд 137 удаагийн сургалт зохион байгуулж, 7,244 оролцогч хамруулсан.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба, газар, хэлтэс, хорих анги, аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 105 алба хаагчдыг хүний эрхийн сургагч багшаар бэлдсэн гэдгийг танилцууллаа.

Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг сайжруулах асуудлыг хөндлөө.

Уг асуудлын хүрээнд ХЭҮК-оос хүргүүлж буй шаардлага, зөвлөмжид заасан үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлж, бодит үр дүн гаргаж, хариу мэдэгдэж байх.

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хүний эрх зөрчихгүй байхад анхаарах. Энэ талын сургалтад тогтмол хамрагдах.

Иргэний болон эрүүгийн гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг нөхөн төлүүлэх асуудалд ахиц гаргаж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд онцгой анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг цохон тэмдэглэлээ.