Гомдол
“Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөгийг Багануур дүүрэгт 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулж байна.

“Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөгийг Багануур дүүрэгт 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулж байна.

2024.12.03 73
Сонсох

Энэ хүрээнд Комиссын гишүүн Г.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг тус дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга П.Төгөлдөр, Ажлын албаны дарга Г.Гансэлэм, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баттүшиг, Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Эрдэнэбилэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа н.Тамир болон холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо.

Комисс нь нээлттэй өдөрлөгөөр тус дүүрэг дэх хүний эрхийн нөхцөл байдлыг дүүргийн удирдлагуудад танилцуулах, “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-II”-ын төсөлд санал авах хэлэлцүүлгийн төсөлд санал авах, хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэж Улсын Их Хурал, Засгийн газарт хүргүүлэх, хүний эрхийн мэдлэг олгох сургалт зохион байгуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгах зорилго бүхий хяналт шалгалтыг төрийн холбогдох байгууллагад хийх, Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүргүүлсэн шаардлага, зөвлөмжийн хэрэгжилттэй танилцаж зэрэг ажлуудыг зохион байгуулна.

Уулзалтаар нээлттэй өдөрлөгийн хүрээнд хийгдэх дээрх ажлыг Комиссын гишүүн Г.Нарантуяа товч танилцуулж, дүүргийн хэмжээнд хүний эрхийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл авлаа.

Тус дүүрэг нь нийт 29 мянга гаруй оршин суугчтай, тэдгээрийн 20 мянга гаруй сонгуулийн насных бол идэвхтэй ажил хөдөлмөр эрхэлдэг 15 мянга, тогтмол нийгмийн даатгалаа төлдөг 10 мянган иргэн байна.

Дүүргийн хэмжээнд цахим орчин дахь хүний нэр төр, алдар хүндэд халдах, цахим залилангийн гэмт хэрэг олноор үйлдэгдэж байгаа учир урьдчилан сэргийлэх, иргэдэд цахим хэрэглээний мэдлэг олгох, хүний эрхийн мэдлэг, ойлголт өгөх арга хэмжээг түлхүү зохион байгуулж байгаа талаар дүүргийн удирдлагууд мэдээллээ.

Түүнчлэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас иргэний нийгмийн байгууллагыг оролцуулсан хүний эрхийн төлөв байдлын талаарх хэлэлцүүлгээр 2024 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, алдаа, оноо, цаашид хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хөхиүлэн дэмжих чиглэлд авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудад хамтран ажиллахаар болсон гэлээ.