Гомдол
Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2024.01.26 471
Сонсох

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Энэ хүрээнд аймгийн удирдлагуудтай уулзаж, хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо.

Улмаар хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүний эрхийн соёлыг түгээх замаар хүн бүр эрх чөлөөтэй, эрх тэгш амьдрах нийгмийг цогцлооход олон талт төлөөллийн оролцоо, идэвх санаачилга чухал гэдэгт талууд санал нэгдэж, цаашид хүний эрхийг хамгаалах тодорхой чиглэлд хамтран ажиллахаар тогтлоо.

Ажлын хэсэг Ахмад настны асрамж үйлчилгээний төв дэх ахмад настны амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт, хүнлэг бус хэрцгий харилцаанаас ангид байх эрх, асрамжийн төвийн орчны аюулгүй байдлыг шалгах, тулгамдаж буй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг сахин хамгаалах зорилгоор хяналт шалгалт хийсэн юм. 

Түүнчлэн ШУТИС-ийн харьяа Политехникийн коллеж, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдтэй уулзалт зохион байгуулж, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцож, өмнө нь хийсэн шалгалтын үр дүн, хэрэгжилтийг тооцож дүгнэлээ

Монгол Улсын Засгийн газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академ хамтарч тус аймгийн сум, багийн Засаг дарга нарыг чадавхжуулах 2 өдрийн сургалтыг 2024 оны 01 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Тус сургалтын үйл ажиллагааг Комисс дэмжиж, оролцогчдод хүний эрхийн чиглэлээр сургалт орж, улмаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн сэдэв, Комиссын 2024 оны төлөвлөгөө зэрэг асуудлаар мэдээлэл, танилцуулга хийлээ.