Гомдол
Өмгөөлөгч, хүний эрх хамгаалагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Хүний эрх хамгаалагч ба өмгөөллийн үйл ажиллагаанд анхаарах зарим асуудал” сургалт боллоо

Өмгөөлөгч, хүний эрх хамгаалагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Хүний эрх хамгаалагч ба өмгөөллийн үйл ажиллагаанд анхаарах зарим асуудал” сургалт боллоо

2023.11.17 901
Сонсох

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд өмгөөлөгч, хүний эрх хамгаалагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Хүний эрх хамгаалагч ба өмгөөллийн үйл ажиллагаанд анхаарах зарим асуудал” сургалтыг ХЭҮК, “ЛГБТ төв” Төрийн бус байгууллагатай хамтран 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчид, Хүний эрхийн форумын дэргэдэх Хүний эрхийн зөрчилд шуурхай хариу үзүүлэх тусгай төсвийн гишүүд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хамрагдсан уг сургалтад ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүн Л.Баасанжав, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Л.Отгондорж, “ОюуТолгойн хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл нар

·        Хүний эрх хамгаалагчийг хамгаалах ХЭҮК-ын үйл ажиллагаа

·        ЛГБТ хүний эрх хамгаалагчид-онцлог, бэрхшээл, анхаарах асуудал

·        Байгаль орчин дахь хүний эрх хамгаалагч-онцлог бэрхшээл, анхаарах асуудал

·        Хүний эрх хамгаалагч, өмгөөлөгчийн мэрэгжлийн үйл ажиллагааны онцлог, анхаарах асуудал сэдвийн хүрээнд хичээл зааж, оролцогчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүллээ.