Гомдол
“Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт орсон хүний эрхийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах нь” судалгааны ажилд санал авах хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт орсон хүний эрхийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах нь” судалгааны ажилд санал авах хэлэлцүүлэг зохион байгууллаа

2023.11.13 873
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах ажлын хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт орсон хүний эрхийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах нь” судалгааны ажлыг “Залуу судлаачдыг дэмжих сан” төрийн бус байгууллагатай хамтран гүйцэтгэж байна.

Судалгааг “Нийгмийн нэгж системийн инженерчлэлийн аргачлал бүхий нэгж ойлголт тодорхойлох”, “Холбоо үг тодорхойлох”, “Нэгж эрх бүрийн агуулгыг тодорхойлох” гэсэн 3 үе шаттай хийж, 1, 2 дугаар үе шатны олон нийтийн хэлэлцүүлгийг 2023 оны өнгөрсөн 08, 10 дугаар сард зохион байгуулж, улмаар оролцогчдын саналыг тусгасан.

Судалгааны 3 дугаар үе шат болох “Нэгж эрх бүрийн агуулгыг тодорхойлох” олон нийтийн хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллага, хууль зүйн чиглэлийн их, дээд сургуулийн багш, судлаачдаас бүрдсэн 30 төлөөллийг оролцуулан 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулж, нийт 21 нэгж утгад санал авлаа.