Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Орхон аймагт ажиллаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Орхон аймагт ажиллаа

2026.02.26 100
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймагт ажиллаж, аймгийн Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлтэй уулзаж хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонсож, аймгийн Хүүхэд, Гэр бүл, хөгжил хамгааллын газар, Түр хамгаалах байр, аймгийн Цагдаагийн газрын насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөөний орчин, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. 

Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзаж хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тайлан, мэдээллийг сонсож, аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газар, Цагдаагийн газрын насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөөний орчин, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Үүнд: Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газрын “Түр хамгаалах байр”-ны эмнэлгийн анхан шатны түргэн тусалж үзүүлэх хайрцагт байх эм, эмийн бүтээгдэхүүн хугацаа дууссан бүтээгдэхүүн хэрэглэсэн болон Хүүхэд унтах өрөөнд хяналтын камер байрлуулсан тус тус зөрчлийг илрүүлэн таслан зогсоож, хугацаа дууссан эмийг зориулалтын дагуу устгал хийж, шаардлага хангасан эм, эмийн бүтээлдэхүүнээр үйлчлэх, мөн Хүүхдийн унтлагын өрөөний хяналтын камерыг авахыг холбогдох удирдлагуудад нь үүрэг чиглэл өглөө.

Дашрамд, Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх , эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлд “Хүүхэд хамгааллын тогтолцоо, анхаарах асуудал” сэдвийн хүрээнд хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд бүхэлд нь үнэлгээ, дүн шинжилгээ хийж, холбогдох санал, зөвлөмжийн хамт Улсын Их Хуралд хүргүүлэхээр ажиллаж байна.