Гомдол
шударгаар шүүлгэх эрхийг үнэлэх аргачлал боловсруулах, үр дүнг тооцох дээрх ажилд "Эмнести Интернэшнл" Олон улсын байгууллагаас арга зүйн зөвлөгөө

шударгаар шүүлгэх эрхийг үнэлэх аргачлал боловсруулах, үр дүнг тооцох дээрх ажилд "Эмнести Интернэшнл" Олон улсын байгууллагаас арга зүйн зөвлөгөө

2023.09.27 685
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд болон холбогдох албан хаагчид "Эмнести Интернэшнл" Олон улсын байгууллагын Зүүн болон Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийн судалгаа эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Монце Ферре, Зүүн Ази хариуцсан судлаач Борам Жанг, Монголын Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, шударгаар шүүлгэх эрх, НҮБ-ын дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсгийн дүгнэлт, Хүний эрхийн үндэсний Комиссоос хэрэгжүүлж буй арга хэмжээ, Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгахаар төлөвлөсөн судалгааны ажлын сэдэв, хамтран хэрэгжүүлж болох төсөл, судалгааны чиглэлийн талаар санал солилцлоо.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийг үнэлэх аргачлал боловсруулж, жишиг тайлан гаргах” ажлын сонгон шалгаруулалт зарласан. Уулзалтын төгсгөлд шударгаар шүүлгэх эрхийг үнэлэх аргачлал боловсруулах, үр дүнг тооцох дээрх ажилд "Эмнести Интернэшнл" Олон улсын байгууллагаас арга зүйн зөвлөгөө өглөө.