Гомдол
“ХҮНИЙ ЭРХ” ОНОЛ, АРГА ЗҮЙН СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

“ХҮНИЙ ЭРХ” ОНОЛ, АРГА ЗҮЙН СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

2022.02.16 420
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрхлэн гаргадаг “Хүний эрх” онол арга зүйн сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа.

Уншигч Та бүхэн энэ дугаараас хот төлөвлөлт, хот байгуулалт ба орон байртай байх эрхийн асуудал, нүүдэлчин малчдын уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүний эрхийн зөрчил, шийдэл болон Хүний эрх ба сексийн үйлчилгээг хуулиар зөвшөөрөхийн ач холбогдол: Монгол Улс Невада загварыг сонгох талаар Нагояагийн их сургуулийн хууль зүйн сургуулийн докторант М.Мөнхнарангийн сонирхолтой судалгааг, мөн Орон сууцны санхүүжилтийн тогтолцоонд тулгамдсан асуудал: Хүн бүр орон байраар хангагдах эрхээ баталгаатай эдлэх нь сэдвээр Нидерландын вант Улсад магистрт сурч буй оюутны сонирхолтой нийтлэлийг уншиж сүүлийн үеийн шинэлэг мэдээлэл, шинэ санааг олж авч мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ, бусад хүний эрхийн асуудал хөндсөн эрдэмтэн, судлаачдын бүтээлүүд нийтлэгдсэн байгаа.

Эрхэм уншигч Та сэтгүүлийн шинэ дугаарыг "Хүний эрх" сэтгүүл линкээр орж, цахим хувилбараар хүлээн авч уншаарай.

"Хүний эрх" сэтгүүл 2021.02