Гомдол
ХЭҮК-ын ажлын хэсэг дорнод аймагт ажиллаж байна

ХЭҮК-ын ажлын хэсэг дорнод аймагт ажиллаж байна

2022.09.13 402
Сонсох

ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг есдүгээр сарын 13-наас 16-ны хооронд Дорнод аймагт хяналт шалгалт, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.

аа.jpg

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ХЭҮК-ын Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзах үеэрээ орон нутагт тулгамдаж буй хүний эрхийн асуудлыг танилцуулж, уг асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

ааө.jpg

Хөтөлбөрийн дагуу Дорнод аймгийн 13 сумын ИТХ-ын дарга болон Засаг дарга нарт зориулсан “Хүний эрх ба жендэр” сургалтыг өнөөдөр буюу есдүгээр сарын 13-нд зохион байгууллаа.

өб.jpg

Маргааш буюу есдүгээр сарын 14-ний өдөр Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нарыг оролцуулсан “Хүний эрхийн тухай ярилцъя” ээлжит зөвлөлдөх уулзалтыг лайваар зохион байгуулах юм.

хха.jpg

Харин энэ сарын 15-ны өдөр Дорнод аймаг дахь төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулна.