Гомдол
ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн газарт ажиллаа

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн газарт ажиллаа

2022.09.16 346
Сонсох

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцан эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулав.

IMG_6480.JPG

Гишүүн, хууль зүйн ухааны доктор /Ph.D/ Я.Цэлмэн “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа”, хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэг “Ярилцлага, мэдүүлэг авах ажиллагаа-Мендезийн зарчим” сэдвээр тус цагдаагийн газрын цагдаагийн алба хаагчдад сургалт явуулав.

Хяналт шинжилгээний хүрээнд баривчлах, саатуулах байрны нөхцөлтэй танилцан баривчлагдсан, саатуулагдсан хүнтэй уулзаж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хүний эрхийн хэрэгжилтийг хангах талаар цагдаагийн алба хаагч, иргэдтэй ярилцлага хийн зөвөлгөө өгч ажиллалаа.

IMG_6514.JPG