Гомдол
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсэг Орхон аймагт ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсэг Орхон аймагт ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2022.10.13 443
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсэг Орхон аймагт 2022 оны 10 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд ажиллалаа.

ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ХҮРЭЭНД:

  1. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар Эрүүл мэндийн бодлого, хөтөлбөрт хүний эрхийн хангасан байдал, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид дүн шинжилгээ хийж, эмч, эмнэлгийн ажилчдын хөдөлмөрлөх эрх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдалд судалгаа, шинжилгээ хийж ажиллаж байна.
  2. Ахмад настны тухай хуулийн 8, 13, 14 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 197 дугаар тогтоолоор баталсан "Ахмадын сан байгуулан ажиллуулах журм"-ны хэрэгжилттэй танилцаж, хяналт шалгалтыг төрийн байгууллагууд хийлээ.
  3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийг бүрдүүлсэн байдалд төрийн болон хувийн хэвшлийн 32 байгууллагуудад дүн шинжилгээ хийж ажиллахын зэрэгцээ аймгийн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзалт, ярилцлага хийж тулгамдаж буй асуудлуудыг сонсон шаардлагатай мэдээллийг хүргэж ажиллалаа.

310409664_5434161273337599_4105587672477857279_n.jpg

СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ ХҮРЭЭНД:

Орхон аймагт ажиллах хугацаандаа төрийн байгууллагын алба хаагч, удирдлагуудад дараах сэдвээр сургалт орлоо.

Үүнд,

  1. Цагдаагийн албан хаагчдад "Жагсаал, цуглааны үед хууль сахиулахад хүний эрхийг хангах нь" сэдвээр
  2. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газартай хамтран төвийн бүсийн Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай аймгуудын Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, ИТХ-ын дарга, ИТХ-ын ажлын албаны дарга нарт "Хүний эрх ба жендэр" сэдвийн хүрээнд мэргэшсэн багш нар сургалт, хэлэлцүүлэг
  3. Төвийн бүсийн долоон аймгийн удирдлага, алба хаагчидтай "Төвийн бүсийн аймгуудад хүний эрхийн анхаарал татсан асуудлаар ярилцъя" уулзалт, хэлэлцүүлэг өрнүүллээ.

278133335_432154152378994_6068872331726009284_n.jpg

Түүнчлэн Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалтай биечлэн уулзаж, 2020, 2021, 2022 онуудад Комиссын гишүүнээс явуулсан нэг шаарлага, есөн зөвлөмжийн билэлтийг шалгаж, аймаг орон нутгийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн хөтөлбөр, үйл ажиллагааны талаар санал солилцож, Комиссын орон нутаг дахь ажилтантай хамтран ажиллаж үйл ажиллагааг эрчимжүүлж тал дээр санал тавьж, улмаар ХЭҮК-ын 21 дэх илтгэлийг гардууллаа.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангийн цагдан хорих байрны үйл ажиллагаа, нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцан ажиллаж байна.

310533370_852360122441018_6708849939779622242_n.jpg

288346436_435321678685441_8137438500396892023_n.jpg

310241411_336082162063734_798134470143411984_n.jpg

310882109_788784402401188_1391554746126194236_n.jpg

297435039_1161068181462295_3402517038697285222_n.jpg

310960141_785685912689377_535843568892483434_n.jpg

311160017_1316752435899740_962043149646782562_n.jpg

278133335_513348453938506_7377714041164184527_n.jpg

311342092_667047978170604_7945720889169964974_n.jpg