Гомдол
Зөвлөх үйлчилгээний зар

Зөвлөх үйлчилгээний зар

2022.10.28 358
Сонсох

"Аливаа хэлбэрээр хүүхдийн эрх, эрх чөлөөг хязгаарлах, эсхүл тухайн хүүхэд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй төрийн болон төрийн бус байгууллагад хийх хяналт шинжилгээ” сэдэвт эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанд зориулсан гарын авлага боловсруулах ажлын хүрээнд хамтран ажиллах судлаач, байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах ажлын хэсгээс материал ирүүлсэн судлаач, байгууллагуудын гүйцэтгэх ажлын агуулгатай танилцаж, шалгаруулалтын үр дүнг үндэслэн шалгарсан байгууллагатай гэрээ байгуулна.

Зөвлөх үйлчилгээнд оролцох хүсэлт, холбогдох материалыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цагаас өмнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Засгийн газрын 11 дүгээр байрны 109 тоот болон nmpt@nhrcm.gov.mn хаягаар ирүүлэх боломжтой.