Гомдол
УИХ-Тамгын газар, Их хурлын даргын ажлын алба, УИХ дахь намын бүлэг, ажлын албаны ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрууллаа

УИХ-Тамгын газар, Их хурлын даргын ажлын алба, УИХ дахь намын бүлэг, ажлын албаны ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрууллаа

2022.10.31 335
Сонсох

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь дэд төсөлтэй хамтран Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг чадавхижуулах ээлжит сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.

"Тэгш эрхийн зарчим ба ялгаварлан гадуурхалтыг хориглох нь" сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан тус сургалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор Д.Сүнжид Үндсэн хуулийн тэгш эрх, ялгаварлан гадуурхахыг хориглох зарчмуудын талаар сургалт орлоо.

сүнжид гишүү.JPG

Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь дэд төсөлтэй хамтран зохион байгуулсан тус сургалтад Улсын Их хурлын Тамгын газрын ажилтнууд болон Улсын Их Хурлын даргын ажлын алба, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын алба, Улсын Их Хурлын гишүүний ажлын албаны ажилтнууд танхимаар болон цахимаар нийт 103 ажилтнууд хамрагдав.