Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь дэд төсөлтэй хамтран Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг чадавхижуулах ээлжит сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.
"Тэгш эрхийн зарчим ба ялгаварлан гадуурхалтыг хориглох нь" сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан тус сургалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор Д.Сүнжид Үндсэн хуулийн тэгш эрх, ялгаварлан гадуурхахыг хориглох зарчмуудын талаар сургалт орлоо.

Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь дэд төсөлтэй хамтран зохион байгуулсан тус сургалтад Улсын Их хурлын Тамгын газрын ажилтнууд болон Улсын Их Хурлын даргын ажлын алба, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын алба, Улсын Их Хурлын гишүүний ажлын албаны ажилтнууд танхимаар болон цахимаар нийт 103 ажилтнууд хамрагдав.