Complaint
ХЭҮК хуулийн төслүүдэд 77 санал хүргүүллээ

ХЭҮК хуулийн төслүүдэд 77 санал хүргүүллээ

2020.09.11 370
Listen

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2020 оны 9 дүгээр сарын 4-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандан шинээр боловсруулах шаардлагатай, шинэчлэн найруулж, нэмэлт, өөрчлөлт оруулах 50 гаруй хуулийн төсөлд 77 саналыг хүргүүллээ. Хуулийн төсөлд хүний эрхийн үүднээс гаргаж буй уг саналуудыг Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд НҮБ-ын холбогдох гэрээний хороод, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг, НҮБ-ын Тусгай илтгэгчдийн тайлан мэдээллийн дагуу манай улсад ирүүлсэн дүгнэлт, зөвлөмж, ХЭҮК-оос УИХ-д жил бүр өргөн барьдаг "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл"-үүдэд дэвшүүлсэн санал, мөн илтгэлийг УИХ-аар хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Дэд хорооны тогтоолууд зэрэг баримт бичгийг үндэслэн боловсрууллаа.

Хуулийн төслүүдэд ХЭҮК-оос өгсөн 77 санал
Үзэх

2020-09-11