Гомдол
“Хүний эрх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

“Хүний эрх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2026.10.02 309
Сонсох

Нийслэлийн прокурорын газраас УЕПГ-ын дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнтэй хамтран прокуроруудын хүний эрхийн талаарх ойлголт мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд хяналтын ажлыг чиглүүлэх зорилгоор “Хүний эрх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулав.

viber_image_2026-10-02_12-42-46-586

Тус сургалт, хэлэлцүүлэгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын доктор Б.Энхболд оролцож,  “Хүний эрхийг хязгаарлахад тавигдах шаардлага ба түүнийг үнэлэх нь” сэдвийн хүрээнд илтгэл танилцуулаа.

Тэрбээр илтгэлдээ түр саатуулах, цагдан хорих болон шударгаар шүүлгэх эрхийн бусад баталгаатай холбоотой олон улсын хэм хэмжээний талаар танилцуулаад , хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй албадлагын арга хэмжээ нь Үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн байх шаардлагатайг онцоллоо.

“Хүний эрхийг хязгаарлахад тавигдах шаардлага ба түүнийг үнэлэх нь”, “Эмнести Интернэшнл” Олон улсын байгууллагаас “Олон улсын хэм хэмжээ ба Монгол дахь туршлага”,  Монголын хэвлэл, мэдээллийн зөвлөлөөс “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтаар ёс зүйн зөрчлийг шийдвэрлэж буй практик”, Монголын хуульчдын холбооноос “Олон улсад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй зарим ажлын туршлага”, УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүний халдашгүй байх эрхийг хангах нь”, Нийслэлийн прокурорын газраас  “Хүний эрх, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад хяналтын ажлын уялдаа холбоо” сэдвээр тус тус сургалт хийж, мэдээлэл өглөө.

090A6699

Дашрамд дурдахад, 2026 оны 10 дугаар сарын байдлаар төв болон орон нутгийн прокурорын газар, хэлтэстэй хамтран “Халдашгүй, чөлөөтэй байх эрх”, “Олон улсын гэрээ, конвенцыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах нь”, “Хүүхдийн эрх”, “Шүүх шинжилгээ ба хүний эрх”, “Шударгаар шүүлгэх эрх” зэрэг сэдвээр нийт 11 удаагийн сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулж, давхардсан тоогоор 1200 орчим прокурорыг хамрууллаа.

viber_image_2026-10-02_12-43-29-895