Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбоо (ХЭҮБДХ)-ны ээлжит их хурал 3 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн ээлжит хуралд нийт 118 гишүүн байгууллага оролцсон бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлж даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Д.Сүнжид нар оролцлоо.
Хурлын үндсэн хэлэлцэх асуудлын хүрээнд эхний өдөр 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийг хэлэлцэж баталсан бол хоёр дахь өдрөө ХЭҮБДХ-ны гишүүн байгууллагууд “Цахим эрин үед хүний эрхийн үндэсний байгууллагуудын сайн туршлага хуваалцах нь” сэдвийн хүрээнд болж өнгөрсөн.
Мөн ээлжит их хурлаараа Украин, Афганистан дахь хүний эрхийн нөхцөл байдлыг сонсож, Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбооны даргаар Катарын вант улсын Хүний эрхийн үндэсний хорооны дарга, хатагтай Марияам Абдулла Аль Аттия, нарийн бичгийн даргаар Мароккогийн вант улсын Хүний эрхийн үндэсний зөвлөлийн дарга, хатагтай Амина Вояач нарыг тус тус сонгов.