Арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бие бүрэлдэхүүн, аймгийн удирдлага, төрийн албан хаагчид, ард иргэдийн төлөөлөл оролцож, Монгол Улсын Төрийн далбаагаа хүндэтгэн дээдэлж, Төрийн дууллаа хамтдаа эгшиглүүлэн, эх орон, тусгаар тогтнол, үндэсний төрт ёсны бэлгэ тэмдгийн үнэ цэн, утга учрыг эрхэмлэн дээдэллээ.
Энэхүү арга хэмжээ нь төрийн бэлгэ тэмдгээ хүндэтгэх үзлийг төлөвшүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, эх оронч үзэл, иргэний ухамсар, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.







