Гомдол
"ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАМГААЛАХ, ЗОХИЦУУЛАЛТЫГ БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ЖУРАМД ТУСГАЖ, ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ" СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАМГААЛАХ, ЗОХИЦУУЛАЛТЫГ БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ЖУРАМД ТУСГАЖ, ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ" СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026.11.05 47
Сонсох

          Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг дэмжих, тэдний эрхийг байгууллагын түвшинд хангах, хөдөлмөрийн харилцаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран сургуулийн багш, ажилтан, албан хаагчдад зориулсан “Хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хамгаалах зохицуулалтыг байгууллагын дотоод журамд тусгаж, хэрэгжилтийг хангах нь” сэдвээр Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Ц.Батзаяа сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр сургалтыг урлагийн танхимд зохион байгууллаа.

     Сургалтын гол зорилго нь хүний эрх хамгаалагчийн хууль, эрх зүйн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааг байгууллагын орчинд хүлээн зөвшөөрөх, дэмжих, хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд холбогдох зохицуулалтыг тусган хэрэгжүүлэхэд чиглэсэн мэдлэг, мэдээлэл өгөхөд оршив.

Сургалтын хүрээнд дараах асуудлуудаар дэлгэрэнгүй мэдээлэл, ойлголт өглөө. Үүнд:

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн орчин, ойлголт

  • Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн зохицуулалт, үндэсний хууль, олон улсын гэрээ конвенц болон хууль тогтоомжийн хүрээнд хүний эрхийн хамгаалагчийн эрх, хамгаалалтын баталгааг танилцуулах;
  • Хүний эрх хамгаалагч гэж хэн болох, ямар үйл ажиллагааг хүний эрх хамгаалах үйл ажиллагаанд хамааруулан ойлгох;
  • Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйл ажиллагаанд оролцож буй хувь хүн, бүлэг, байгууллагын үүрэг, оролцооны талаар ойлголт өгөх;
  • Хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааны үндсэн зарчим, баримтлах хэм хэмжээ, хориглох зүйлсийг тайлбарлах.

Хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааны хамгаалалт, төрийн үүрэг оролцоо

  • Хүний эрх хамгаалагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хамгаалах төрийн байгууллагын үүрэг;
  • Хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх, тэднийг аливаа дарамт, шахалт, заналхийлэл, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах асуудал;
  • Хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан гишүүний чиг үүрэг, оролцоо;

Хүний эрх хамгаалагчийн хорооны чиг үүрэг, үйл ажиллагааны үндсэн чиглэл, хамгаалалтын тогтолцооны талаар мэдээлэл өгөв.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд хүний эрх хамгаалагчийн эрхийг хангах зохицуулалт тусгах нь

      Сургалтын онцлох сэдвийн нэг нь байгууллагын түвшинд хүний эрх хамгаалагчийн эрхийг хангах, хамгаалах зохицуулалтыг хөдөлмөрийн дотоод журамд тусгах асуудал байлаа.

Энэ хүрээнд:

  • Ажил олгогч буюу байгууллагын дарга, удирдлагын зүгээс хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангахтай холбоотой эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой тусгах;
  • Ажилтны хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийнхээ талаар гомдол, мэдээлэл гаргах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах;
  • Хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулсны төлөө ажилтныг дарамтлах, айлган сүрдүүлэх, ялгаварлан гадуурхах, эрх зүйн байдлыг нь дордуулах аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх;
  • Хүний эрхийн зөрчил, эрсдэл, дарамт шахалтын талаар мэдээлэх, гомдол гаргах, шийдвэрлүүлэх байгууллагын дотоод механизмыг бүрдүүлэх;
  • Хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг дэмжсэн, аюулгүй, хүндэтгэлтэй, ялгаварлан гадуурхалтгүй ажлын орчныг төлөвшүүлэх;
  • Холбогдох зохицуулалтыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд тусгаж, хэрэгжилтийг тогтмол хангах шаардлагын талаар мэдээлэл өглөө.Сургалтын ач холбогдол, үр дүнд   
  •   Энэхүү сургалт нь багш, ажилтнуудын хүний эрх хамгаалагчийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхээс гадна байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, хөдөлмөрийн харилцаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

        Түүнчлэн багш, ажилтан бүр өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, байгууллагын хэмжээнд хүний эрхийг хангах соёлыг бий болгоход хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

    Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд хүний эрх хамгаалагчийн эрхийг хангах тодорхой зохицуулалт тусгах нь ажил олгогч, ажилтны хоорондын харилцан хүндэтгэл, итгэлцлийг бэхжүүлэх, хүний эрхийн зөрчил, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн бүр эрхээ эдлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хүний эрхийг хамгаалах үйлсэд хамтын оролцоо, байгууллагын манлайлал, ажилтан бүрийн хариуцлага чухал билээ.