Гомдол
ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026.11.05 1
Сонсох
2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дотоодын цэргийн алба хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, албан үүргээ гүйцэтгэх явцад хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар эрүү шүүлтээс ангид байх эрхийн агуулга, эрх зүйн зохицуулалт, төрийн алба хаагчийн үүрэг, хариуцлага, хүний эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх асуудлыг хамруулан, холбогдох мэдлэг, мэдээлэл олгов.
Тус сургалтад нийт 12 алба хаагч хамрагдаж, хүний эрхийг хангах, хамгаалах зарчим, эрүү шүүлт болон хүнлэг бус харьцаа, хандлагаас ангид байх эрхийн талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ.