Гомдол
ХЭҮК-ын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны III улирлын ээлжит хуралдаан боллоо

ХЭҮК-ын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны III улирлын ээлжит хуралдаан боллоо

2026.10.02 69
Сонсох

Ээлжит хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизмын гомдол мэдээлэл шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх асуудлаар гаргасан хүний эрх хамгаалагчийн хорооны дүгнэлт болон гишүүдэд урамшуулал олгох журмын төслийг тус тус танилцуулав.

ХЭҮК-ын гишүүн, Хүний эрх хамгаалагчийн хорооны дарга С.Дондов хөтөлбөрийн дагуу танилцуулсан мэдээ, мэдээлэл, цаг үеийн шинжтэй бусад асуудалд холбогдуулан хорооны гишүүдийн санал, хүсэлтийг сонсож, харилцан мэдээлэл солилцож ажиллалаа.

DSC09638

Хуралдаанд Хорооны гишүүд 90 хувийн ирцтэй оролцож, цаашид хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх асуудлыг хуулийн хугацаанд бодитой шийдвэрлэж, үр дүнтэй хамтран ажиллах шаардлагатай байгаа талаар санал нэгдлээ.

DSC09617
DSC096241