Гомдол
Тээврийн цагдаагийн албаны удирдлагуудтай уулзлаа

Тээврийн цагдаагийн албаны удирдлагуудтай уулзлаа

2021.05.13 51
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбаттай 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр уулзаж тус албаны үйл ажиллагаатай холбоотой хүний эрхийн асуудлаар ярилцаж, санал солилцлоо.


Комисс хүүхдийн эрхийг хамгаалах ажлын хүрээнд зам тээврийн ослын улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох явдлыг багасгах санал боловсруулж байгаа бөгөөд Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн зам тээврийн осол, шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцаж, цар тахлын үед хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой гарч буй хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлэл солилцож цаашид орц, гарцыг хаахдаа түргэн тусламж, гал команд зэрэг чухал үйлчилгээ нэвтрэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, алба хаагчдын хөдөлмөрлөх эрх, нэмэгдэл цалин, хангамж, эрүүл мэнд, ар гэрт анхаарал хандуулахыг хүслээ.


Уулзалтад ХЭҮК-ын талаас Захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах референт М.Мөнхцэцэг, Хүний эрхийн боловсрол судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ү.Батсуурь, Тээврийн цагдаагийн албаны захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Золбаатар, Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Энхбат нар оролцлоо.