Гомдол

Комиссын дэргэдэх иргэний нийгмийн зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай

2022.02.15 251
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд Комиссын үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоог хангаж, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй Иргэний Нийгмийн Зөвлөл ажилладаг бөгөөд тус Зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусч, шинэчлэн батлагдсан дүрмийн дагуу шинэ бүрэлдэхүүн томилох болсонтой холбогдуулан хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудыг өөрийн төлөөллийг нэр дэвшүүлэхийг урьж байна.

Зөвлөл нь хүний эрхийн асуудал эрхэлсэн ашгийн төлөө бус хуулийн этгээд, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн багш, судлаачийг оролцуулсан хүний эрхийн олон талын салбар чиглэлийг хариуцсан дараах төлөөлөл бүхий гишүүдтэй байна. Үүнд:

- иргэний болон улс төрийн эрхээр мэргэшсэн 5 гишүүн;

- эдийн засаг, нийгэм, соёлын эрхээр мэргэшсэн 5 гишүүн;

- зорилтот дараах бүлгийн эрхээр мэргэшсэн 8 гишүүн. Үүнд: хүүхдийн эрх; эмэгтэйчүүдийн эрх; эрэгтэйчүүдийн эрх; ахмад настны эрх; хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх; үндэстний цөөнхийн эрх; хэлний цөөнхийн эрх; бэлгийн цөөнхийн эрх.

Зөвлөлийн дүрмийн 1.6-д заасан хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага төлөөлөн нэр дэвшүүлэх хүнийг сонгон шалгаруулж, нэр дэвшүүлэх хүсэлт, нэр дэвшигчийн CV, Зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангаж байгааг нотлох бусад холбогдох баримт бичгийн хамт албан бичгээр info@nhrcm.gov.mn цахим хаягт 2022 оны 2 дугаар сарын 28-ны дотор ирүүлнэ үү.

Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг дараах холбоосоор орж үзнэ үү.

https://nhrcm.gov.mn/doc/935/#page=1&zoom=auto,-244,848

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Тусгаар тогтнолын талбай Засгийн газрын XI байр, 5 дугаар давхарт

Лавлах утас: 320284

Цахим шуудан: info@nhrcm.gov.mn