Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тусгайлан хүний эрхийн сургалтын төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ба тус төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Комиссын Говь-Алтай аймаг дахь референт Б.Золжаргал хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдад “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдвээр сургалт (2026.10.05) явууллаа.

Сургалтаар эрүү шүүлтээс ангид байх эрх, Монгол Улсын болон олон улсын эрх зүйн зохицуулалт, НҮБ-ын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын суурь зарчим, эрүү шүүлт тулгах үйлдлийн шинж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын үйлдэж болзошгүй эрүү шүүлтээс ангид байх эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг өглөө.
Сургалтад тус газрын 15 алба хаагч хамрагдлаа.