Гомдол
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2026.09.02 109
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг 2026 оны наймдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллаж, хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдал, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сургалт зохион байгуулж, хяналт шалгалт хийлээ.

Ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллах үеэр Хилийн цэргийн 0257 дугаар анги, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газрын алба хаагчдад хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хангах зарчим болон хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл өгч, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллав.

Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг тус суманд ажиллах хугацаандаа сумын Эрүүл мэндийн төв, Соёлын төвийн үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж, ерөнхий боловсролын сургуульд удирдамжтай хяналт шалгалтыг зохион байгуулав. 

Хяналт шалгалтаар багш, ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг шалгасан бөгөөд үр дүнд үндэслэн Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлэх юм.