Тус уулзалт, сургалтаар хүний шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд тусгагдсан дүгнэлт, саналыг танилцуулж, орон нутаг дахь нөхцөл байдлын талаар хэлэлцэж, хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны явцад хүний эрхийг зөрчих явдлаас урьдчилан сэргийлэх, олон улсын гэрээ конвенцийн хэрэглээ, анхаарах асуудлын талаар хэлэлцэв.
Комисс Ховд аймгийн Прокурорын газартай хамтран “Үндсэн хууль ба шударгаар шүүлгэх эрх, Олон улсын гэрээ ба хэрэглээ” сэдэвт уулзалт, сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
2026.05.19
25