Гомдол
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ХҮРТЭЭМЖТЭЙ ЭСЭХЭД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД КОМИССЫН ГИШҮҮНИЙ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭВ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ХҮРТЭЭМЖТЭЙ ЭСЭХЭД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД КОМИССЫН ГИШҮҮНИЙ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭВ

2026.05.07 100
Сонсох

Дархан-Уул аймгийн төрийн байгууллагуудын барилга байгууламж, үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй эсэхэд дүн шинжилгээ хийж Дархан-Уул аймгийн Засаг даргад Комиссын гишүүний Зөвлөмжийг хүргүүлэв.

Санамж: Энэхүү тойм нь олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.

Огноо: 2026.03.27

Дугаар:04/28

Төлөв: Хэрэгжилтийг тайлагнах хугацаа болоогүй.

Дүн шинжилгээний агуулга: Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх болон төрийн байгууллагуудын барилга байгууламж, үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар явуулж буй үйл ажилллагаа нь хүртээмжтэй эсэхэд дүн шинжилгээ хийсэн. 

Дүгнэлт: Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн оролцооны талаар явуулж буй үйл ажиллагааг дараах байдлаар дүгнэлээ. Үүнд:

1.Барилга байгууламжийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй болгох арга хэмжээ, MNS 6055:2009 "Иргэний барилгын төлөвлөлт-хөгжлийн бэрхшээлтэй иргэний шаардлагыг тооцсон орон зай, орчин", MNS 6056:2009 "Явган иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар" зэрэг стандартын хэрэгжилт хангалтгүй байна. 

2.Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, мэдээллийн хүртээмжийг сайжруулах арга хэмжээ эхлэл төдий, хүртээмж муу байна. Цахим мэдээллийн хүртээмж хангалтгүй, энэ талаарх байгууллагуудын ойлголт муу байна.  

3.Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжих арга хэмжээ хангалтгүй байна. 

4.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, нийгмийн хүртээмж, оролцооны талаар төрийн албан хаагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна.