Complaint
ХЭҮК-ын ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллалаа

ХЭҮК-ын ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллалаа

2026.05.05 84
Listen

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймагт ажиллаж, АШУҮИС-ийн тус аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль болон Хүмүүнлэгийн их сургуулийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.


Хяналт шалгалтаар оюутнуудын дарамт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтаас ангид байх эрхийн талаарх мэдлэг, ойлголт, хандлагыг үнэлж, эрхийн хэрэгжилтийг газар дээр нь шалгав. Мөн сургалтын орчин нөхцөл, дотоод журам, ёс зүйн хэм хэмжээ, өргөдөл гомдол шийдвэрлэх тогтолцоо нь хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй эсэхэд дүн шинжилгээ хийж, оюутнуудаас цахим санал асуулга авсан.


Хяналт шалгалтын дүнд илэрсэн зөрчлийг шийдвэрлүүлэхээр Комиссын гишүүний зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр төлөвлөж байна.