Гомдол
Сэтгэц-нийгмийн сэргээн засах төвд ажиллалаа

Сэтгэц-нийгмийн сэргээн засах төвд ажиллалаа

2026.01.15 76
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул 2026 оны 01 сарын 14-ний өдөр Сэтгэц-нийгмийн сэргээн засах төвд ажиллалаа.

Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд донтох эмгэгтэй хүнд сэтгэл засал танин мэдэхүйн тусламж үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэйгээр 2024 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 8000 гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Комисс тус төвийн үзүүлж буй тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, нөхцөл байдалтай танилцаж, донтох эмгэгтэй хүнд үзүүлэх сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээний талаар төрөөс баримтлах бодлого, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудаас гаргасан зөвлөмж, олон улсын чиг хандлага, бусад улс орны сайн туршлагын талаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.

Түүнчлэн, Комисс “Орон нутгийн хөгжлийн бодлого, судлалын төв” НҮТББ байгууллагатай хамтран “Эрэгтэйчүүдийн жендэрийн эрх тэгш байдал” судалгааг хийж, үр дүнг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлд тусгахаар ажиллаж байна.