Гомдол
Эмэгтэй сэтгүүлчдийн аюулгүй байдалд учирч буй эрсдлийн талаар хэлэлцлээ

Эмэгтэй сэтгүүлчдийн аюулгүй байдалд учирч буй эрсдлийн талаар хэлэлцлээ

2025.11.03 99
Сонсох

“Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг "Хиймэл оюун ухаанаар дамжсан жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг-эмэгтэй сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалъя!” уриан дор тэмдэглэж байна.

Тус тэмдэглэлт өдөрт зориулсан хэлэлцүүлгийг Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээ Жендэрийн үндэсний хороотой хамтран Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд зохион байгууллаа.

Глоб Интернэшнл төвийн “Сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгаа”-ны (2024-2025) тайланд сэтгүүлчид сошиал аккаунтаа хакердуулах, блоклуулах тохиолдол нэмэгдэхийн зэрэгцээ мэдээллээ хулгайд алдах, и-мейл болон утасны мессежээр заналхийлэх зэрэг цахим дарамт нэмэгдэж байгааг дурджээ.

ХЭҮК-ын гишүүн С.Дондов хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсад хэвлэл мэдээллийн ажилтан ял шийтгэгдэх байдал нэмэгдэж байна. Энэ нь хувь сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйгээс үл хамаарч сэтгүүлчийн эсрэг зориуд чиглэсэн бөгөөд шударга шүүмжлэл өрнүүлсэн сэтгүүлчийн дуу хоолойг хязгаарлах хэлбэрээр илэрч байна.

Түүнчлэн, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад үндэслэлгүйгээр мэдээлэл өгөхөөс татгалзах, шүүх, цагдаа, прокурор зэрэг олон газарт сэтгүүлчийн эсрэг гомдол өгч, залхаах явдал нэмэгдэж байна.

Мөн сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг тасалдуулах зорилгоор заналхийлэх, айлган сүрдүүлэх, дарамт шахалт ихсэж байгааг судалгаа харуулж байна.